top of page
rare-elements-from-coal.jpg

ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТ ГЭЖ ЮУ ВЭ?

Газрын ховор элемент нь химийн элементүүдийн үелэх системийн 57-71 хүртэлх элементүүд (Лантан, Цери, Празеодим, Неодим, Промети, Самари, Европи, Гадолини, Терби, Диспрози, Гольми, Эрби, Тули, Иттерби, Люцети) болон тэдгээрээс гадна 39 дугаартай Иттри, 21 дугаартай Сканди зэрэг нийт 17 элементүүдийг хамруулдаг.

ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТ

Газрын ховор элементүүд нь химийн шинж чанараараа ижил төстэй хэсэг бүлэг металлуудыг хэлэх бөгөөд байгаль дээр ихэвчлэн нийлмэл байдлаар олддог. Тэдгээр элементүүд нь дийлэнхдээ ислийн нэгдлүүд хэлбэрээр зарагддаг тул газрын ховор элементийн исэл гэж нэрлэх нь ч бий. 

Энгийн үгээр тайлбарлавал ГХЭ нь яг хоолны амтлагч шиг ашиглагддаг бөгөөд материалыг илүү супер шинж чанартай болгодог. 

Неодиум, празеодим гэх элементүүд нь хүчтэй соронз, нисэх онгоцны хөдөлгүүр, тусгай зориулалтын шил, салхин сэнсний хөдөлгүүр болон цахилгаан машины зэрэгт ашиглагддаг бөгөөд эдгээрийн хэрэглээ нэмэгдэхийн хирээр уг элементүүдийн эрэлт нэмэгдэх хандлагатай байна.  

 

Screenshot 2022-02-28 141731.jpg
Хөнгөн ГХЭ
Хүнд ГХЭ
VatB4.jpg

ГХЭ-Н ХЭРЭГЛЭЭ

ГХЭ-н голлох хэрэглээг нийт 8н хэсэгт хуваан авч үзэж болно. 

Соронзон: Мотор ба генератор, салхин сэнс, цахилгаан хөдөлгүүр, хард диск, MRI,  чанга яригч, соронзон хөргөгч 

Фосфор ба гэрэлтүүлэг: Тусгай төрлийн гэрэл, LED, LCD дэлгэц, лазер бүтээгдэхүүн 

Хайлш, батарей: Хайлш ган ширэм цутгах, дээд зэргийн хайлш, NiMH батарей, түлш тохируулагч, хөнгөн барилга байгууламж 

Шил өнгөлгөө, керамик: Өнгөлгөөний материал, шилний өнгө оруулагч, керамикийн тогтворжуулагч, керамик конденсатор, хэт ягаан туяаг шингээгч 

Катализатор: Автомашины катализатор, химийн ба цэвэрлэх байгууламжийн катализатор, дизел түлшний хүч нэмэгдүүлэгч

Бусад: Ус цэвэршүүлэгч, Будаг, Бордоо, Цөмийн технологи, цэргийн техник

Screenshot 2022-03-18 100200.jpg
Gradient Background

ГХЭ-Н ЗАХ ЗЭЭЛИЙН ӨСӨЛТ НЬ ХҮЧТЭЙ СОРОНЗООС ХАМААРАН ХУРДСАЖ БАЙНА.

ХҮЧТЭЙ СОРОНЗ НЬ ОЛОН ГАЙХАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНД АШИГЛАГДДАГ

Wind Turbines

Салхин сэнс

Electric-Vehicle-DCN-Header-Graphic.jpg

Цахилгаан машин

Drone

Дрон

View more

Цахилгаан хэрэгсэл

Business Meeting

ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

2020 ОНЫ ГХЭ-Н ҮЙЛДВЭРЛЭЛ (240МЯН.ТН)

2020 ОНЫ БАЙДЛААР ГАЗРЫН ХООР ЭЛЕМЕНТИЙН НӨӨЦ (140САЯ.ТН)

Screenshot 2022-03-18 102741.jpg
  • 2020 онд нийт 240 мянган тн ГХЭ үйлдвэрлэснээс БНХАУ 140 мянган тн буюу 58% ийг эзэлжээ

  • Бусад улс орнуудын хувьд үйлдвэрлэлд эзлэх бүх цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлт буюу 42% (100 мянган тн) хүржээ

  • ГХЭ-н дэлхийн нийт нөөцийн 1/3 буюу 33% нь Хятад улсад байдаг

  • Ашигт малтмал, газрын тосны газрын (АМГТГ) статистик мэдээгээр, Монгол улс 3 сая гаруй тонн газрын ховор элементийн нөөцтэй гэж үзжээ.

Financial Graphs

ЭРЭЛТ

  • Газрын ховор элементийн эрэлт нь 2025 оныг хүртэл жил тутам 6-7%-р өсөх төлөвтэй байна. 

  • Хятад улс ГХЭ-н хамгийн том хэрэглэгч хэвээр байна. Зах зээлийн 65-70%-г эзэлдэг. 

  • Дэлхийн ГХЭ-н хэрэглээ 2020 оны байдлаар 167,000 тн ГХЭ-н исэл байсан бол энэ тоо 2030 он гэхэд 280,000 тн болж нэмэгдэх төлөвтэй байна.

  •  ГХЭ-н зах зээлийн ирээдүйн өсөлтийн хөдөлгөгч хүч нь өндөр технологийн зах зээл юм.

  • Өндөр технологийн голлох хэрэглээ нь тогтмол хүчтэй соронзон юм. 

2017-2025 Дэлхийн ГХЭ-н исэлийн эрэлтийн хэмжээ (тн)
Screenshot 2022-03-07 094855.jpg
car_battery.jpg

ЭЛЕКТРОН МАШИНЫ ЗАХ ЗЭЭЛ ХУРДАЦТАЙ ӨСӨЖ БАЙНА

• Электрон машин хэрэглэгчдийн тоо 2015 онд 450,000 байсан бол 2020 онд 3.2 сая болж нэмэгдсэн байна.

• Цахилгаан машинуудын моторын 95%-д нь тогтмол хүчтэй соронз ашиглагддаг

• Ихэнх электрон машинуудад 1кг орчим ГХЭ тэдгээрийн соронзон моторт зориулан ашигладаг байна.

• 2019 онд Дэлхий даяр 5000тн орчим ГХЭ-н соронзыг ашигласан байна.

• 2030 он гэхэд ГХЭ-н соронзын хэрэглээ 40000-80000тн болно гэж судлаачид үзэж байна. 

photo_2022-04-11_16-16-48-removebg-preview.png
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-19 , Худалдаа хөгжлийн банкны төв байр, 14 давхар
 
+976 75051801
bottom of page