ХАЛЗАН БҮРЭГТЭЙ ГХЭ-Н ТӨСӨЛ
ДЭЛХИЙН ХҮНД ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН ШИНЭ ЭХ ҮҮСВЭР
Халзан Бүрэгтэй орд нь Монгол орны баруун хязгаар нутаг болох Ховд аймгийн Мянгад сумын нутагт байрладаг ба Газрын Ховор Элемент гэж нэрлэгддэг бүлэг металлуудыг агуулдаг орд бөгөөд тэр дундаа хүдэрт агуулагдах диспрозийн(Dy) хэмжээгээрээ Монголдоо төдийгүй дэлхийд томд тооцогдох орд юм. Геологийн тогтцын хувьд Монгол-Алтайн атираат систем Нууруудын структур-формацын бүс, Цагаан шивээтийн гүнийн хагарлын салбар болох Алтан хөхийн синклинальд байрлах бөгөөд Халзангийн бүрдлийн шүлтлэг боржингийн массивд үүссэн ховор металлт метасоматит гарал үүсэлтэй орд юм.
ТӨСЛИЙН БАЙРШИЛ
Халзан Бүрэгтэйн ГХЭ-ийн орд нь Ховд аймгийн Мянгад сумын нутаг дэвсгэрт байрлах бөгөөд Улаанбаатар хотоос баруун зүгт 1600 км, Ховд хотоос зүүн хойш 60км, Мянгад сумын төвөөс баруун хойш 20 км з айд Булган боомтоос зүүн хойш 491 км зайд оршино. Цахилгааны шугам, усан хангамж болон хар зам гэх мэт дэд бүтэцэтэй ойрхон.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖЛУУД
2012 ОНД 12335A, 6911A ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТАЛБАЙНУУДАД ХИЙГДСЭН АЖЛУУД:
-
1:2000 нарийвчилсан зураглал
-
1:2000 байр зүйн зураглал
-
Цэгэн болон чулуун сорьцлолт
-
Цацаргийн хяналтын шинжилгээ
-
Нийт 11,165м 41 цооног өрөмдсөн
-
Чөмгөн сорьцлолтын ажил
-
Технологийн дээжүүдийг гадны болон дотоодын лабораториудад өгж шинжилгээ болон туршилтын ажлууд хийлгүүлсэн.
ХАЛЗАН БҮРЭГТЭЙ ОРД
-
Хайгуулын сорьцын шинжилгээний үр дүнд Халзан Бүрэгтэй ГХЭ-н төслийн голлох элемент нь Диспрози (Dy) гэж тодорхойлсон ба түүний араас Nd, Pr, Tb зэрэг элементүүд багтжээ.
-
Ордын ГХЭ бус эдийн засгийн ач холбогдол бүхий элементүүд нь Ta болон Nb юм.
ҮНДСЭН БҮТЭЭГДЭХҮҮН
ДАЙВАР БҮТЭЭГДЭХҮҮН
ТӨСЛИЙН ГОЛЛОХ ҮЗҮҮЛЭЛТҮҮД
ОРДЫН НӨӨЦИЙН ТООЦООЛОЛ
ОЛБОРЛОЛТ
Халзан бүрэгтэйн орд нь уул геологийн нөхцөлийн хувьд ил уурхайн аргаар олборлоход тохиромжтой, хөрс хуулалт багатай бөгөөд өндөр агуулгатай материал нь уулын дээд хэсэгт байрлах тул эхэлж олборлоно харин бага агуулгатай материалуудыг сүүлд олборлохоор төлөвлөөд байна.
БОЛОВСРУУЛАЛТ
Ил уурхайгаас ирэх -600мм ширхэглэлтэй хүдрийг 2 шатны бутлалт, 2 шатны нунтаглалтаар -0.074мм (80%) ширхэглэлтэй болгож үндсэн болон 3 шатны ц эвэрлэгээний, 3 шатны хяналтын хөвүүлэн баяжуулалтаар баяжуулан шүүн шахаж газрын ховор элементийн ислийн баяжмал гарган авна. Хаягдлыг овоолго хэлбэрээр байршуулан ашиглалт дууссаны дараа нөхөн сэргээнэ.