МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХОВОР ЭЛЕМЕНТ КОРП ХХК
Монголиан Нэшнл Рийр Ийрт Корп ХХК (МНРИК) нь 100%-ийн дотоодын хөрөнгө оруулалттай үндэсний компани ба анх 2010 онд үүсгэн байгуулагдсанаасааа хойш геологи, хайгуул уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. МНРИК нь Халзан Бүрэгтэй ордын ашиглалтын лицензийг дангаараа эзэмшдэг ба одоогоор уг төсөл дээр төвлөрч ажиллан 20 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм. Бид 2021 оноос үйл ажиллагаагаа эрчимжүүлэн, 2022 онд хяналтын өрөмдлөгө тавих төлөвлөгөөтэй ажиллаж байна.
АЛСЫН ХАРАА
Хятад улсаас үл хамаарсан хүнд Газрын Ховор Элементийн нийлүүлэгч болж дэлхийн сэргээгдэх эрчим хүч болон ногоон технологийн хөгжилд хувь нэмрээ оруулах.
СТРАТЕГИ
"Монголын Үндэсний Ховор Элемент Корп ХХК" нь Хятад улсаас үл хамаарсан Газрын Ховор Элементийн нийлүүлэлтийн шинэ сувгийг бий болгохоор зорин ажиллаж байна. Дэлхийн ногоон технологи болон сэргээгдэх эрчим хүчний зах зээлийн гол түүхий эд болох Дизпрози (Dy), Неодиум (Nd) цаашлаад паразиоди (Pr) гэх элементүүд нь цахилгаан машин болон салхин сэнсний хөдөлгүүрт ашиглагддаг тогтмол соронзонд зайлшгүй шаардлагатай юм. Өнөө үед сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машины хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор эдгээр элементүүд нь дэлхийн зах зээл дээр өндөр эрэлттэй байгаа юм. Халзан Бүрэгтэй төслийн хувьд голлох Газрын Ховор Элемент нь Dy, Nd бөгөөд тэдгээрийн үнэ цэнэ нь баяжмал дах үнэ цэнийн 56%-г эзлэж байна. Бид байгаль орчин, нийгэмд хамгийн бага нөлөө бүхий 8.4 агууламжтай баяжмалыг олборлохоор зорин ажиллаж байна. МНРИК нь нөөцөө баталгаажуулан шинэчлэх болон урьдчилсан ТЭЗҮ-гээ ОУ-н стандартад нийцүүлэх зорилгын хүрээнд Австралийн Wood Australia Pty, Канадын Sheritt International, RedDot Consulting гэх мэт ОУ-н байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
УДИРДЛАГА
Монголын Үндэсний Ховор Элемент Корп ХХК нь Халзан Бүрэгтэй ордтой холбоотой бүх ашигт малтмалын лицензүүдийг эзэмшдэг. Уг компаний толгой байгууллага нь Монгол болон гадаадын олон төрлийн төслүүдэд хөрөнгө оруулдаг Сингапурт төвтэй TDB Capital Singapore Pte Ltd (“TDB Capital”) юм.