top of page
  • Facebook
  • Twitter
  • Instagram
DSC_5468_edited.jpg

МЭДЭЭ

Мянгад сумын иргэдэд зориулсан "Малчин өрхийг дэмжих хүүгүй зээл" зарлагдлаа

  • Writer: Bodibold Oyunbold
    Bodibold Oyunbold
  • Aug 13
  • 2 min read


ree

“Халзан Бүрэгтэй Хөгжлийн Сан” нь анх удаа Мянгад сумын иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар нийгэм, эдийн засаг, боловсрол, байгаль орчин, эрүүл мэнд, соёлын салбарын хөгжилд хувь нэмэр оруулах зорилго бүхий “Малчин өрхийг дэмжих хүүгүй зээл” хөтөлбөрийг туршилтын журмаар анх удаа хэрэгжүүлэхээр болж байна.


ree

Зээлийн нөхцөл

  • Зээлийн хэмжээ: 500,000₮ – 2,000,000₮

  • Хугацаа: 12 сар

  • Хүү: 0%

  • Барьцаа: Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө (гэрчилгээ, гэрээтэй)

  • Хэн авах боломжтой: Мянгад сумын харьяат малчин өрх

Санхүүжүүлэх чиглэлүүд


Зээл нь зөвхөн дараах зориулалтаар олгогдоно:


  • Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд анхан шатны боловсруулалт хийх (ноос ноолуур угаах, ангилах, савлах, сүү боловсруулах, хөргүүр зоорь барих, хөргөх төхөөрөмж авах)

  • Өвөлжөө, хаваржааны хашаа, саравч, хороо, байр барих

  • Зөөврийн хашаа, өвс тэжээлийн агуулах, хүлэмж шинээр барих, засварлах

  • Доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, малын тэжээл тариалах

  • Хөдөлмөр хөнгөвчлөх дэвшилтэт технологийг нэвтрүүлэх

  • Хадлан, тэжээл бэлтгэх

  • Эрсдэлийн үед ашиглах техник, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж худалдан авах (цас цэвэрлэх машин, бэлчээр гаргах техник, нарны панель, салхин сэнс гэх мэт)

  • Цас, борооны ус тогтоох хөв, цөөрөм байгуулах

  • Үржлийн хөтөлбөрийн дагуу чанартай үржлийн хээлтүүлэгч, хээлтэгч худалдан авах

  • Малчны ахуй амьдрал болон мал аж ахуйд шаардлагатай эд, хэрэгсэл бэлтгэх

  • Түүхий эд, бүтээгдэхүүн хадгалах эрүүл ахуйн шаардлага хангасан байр барих

  • Шинээр гэр, орон байр болон зөөврийн сууц барих, засварлах

  • Гүн өрөмдлөг болон гар худаг гаргах


Зээл хүсэгчид тавигдах шаардлага


  • Мянгад сумын харьяат байх

  • Зээлээ зөвхөн дээрх заасан зориулалтаар ашиглах

  • Барьцаа хөрөнгөтэй байх (хөдлөх болон үл хөдлөх)

Бүрдүүлэх материал

  • Иргэний үнэмлэхний хуулбар

  • Багийн даргын тодорхойлолт

  • Зээл хүсэх өргөдөл

  • Зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай, барьцаа хөрөнгөтэй байх

  • Барьцаалах үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн  гэрчилгээ, газрын гэрээ, кадастрын зургийн хуулбар

  • Зээлийн ашиглалтын товч бизнес төлөвлөгөө (1–2 хуудас)


Цахим өргөдөл хүлээн авах линк: https://forms.gle/QF31wzM7VuYP1Xkw5

Өргөдөлийн маягт татаж авах линк:

 /Та өргөдлийн маягтыг татан авч, Ховд аймагт байрлах Халзан бүрэгтэй хөгжлийн сан-гийн байранд ирж материалаа өгнө үү/





Зээлийн материал хүлээж авах хугацаа: 2025 оны 8 сарын 15наас 9 сарын 10-г хүртэл




Дэлгэрэнгүй мэдээллийг: 9913-9552, 9539-5979

 
 
 

1 Comment


bn17d221
Aug 13

Битгий хүүхэд хуурч чихэр өгдөг шиг юм хийгээд бай👎

Like
bottom of page