СТРАТЕГИ
"Монголиан Нэшнл Рийр Ийрт Корп ХХК" нь Хятад улсаас үл хамаарсан Газрын Ховор Элементийн нийлүүлэлтийн шинэ сувгийг бий болгохоор зорин ажиллаж байна. Дэлхийн ногоон технологи болон сэргээгдэх эрчим хүчний зах зээлийн гол түүхий эд болох Дизпрози (Dy), Неодим (Nd) цаашлаад Паразиоди (Pr) гэх элемент нь цахилгаан машин болон салхин сэнсний хөдөлгүүрт ашиглагддаг тогтмол соронзонд зайлшгүй шаардлагатай юм. Өнөө үед сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машины хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор эдгээр элементүүд нь дэлхийн зах зээл дээр өндөр эрэлттэй байгаа юм. Халзан Бүрэгтэй төслийн хувьд голлох Газрын Ховор Элемент нь Dy, Nd бөгөөд тэдгээрийн үнэ цэнэ нь баяжмал дах үнэ цэнийн 56%-г эзлэж байна. Бид байгаль орчин, нийгэмд хамгийн бага нөлөө бүхий 8.4 агууламжтай баяжмалыг олборлохоор зорин ажиллаж байна. МНРИК нь нөөцөө баталгаажуулан шинэчлэх болон урьдчилсан ТЭЗҮ-гээ ОУ-н стандартад нийцүүлэх зорилгын хүрээнд Австралийн Wood Australia Pty, Канадын RedDot Consulting гэх мэт ОУ-н байгууллагуудтай хамтран ажиллаж байна.