Мод тарих үндэсний өдөр: Мянгад суманд 100 ширхэг улиас мод тарилаа
- Purevjargal A
- May 10, 2024
- 1 min read

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2024 оны хаврын мод тарих, арчлах аян энэ сарын 11-18-ны өдрүүдэд болно.
Мөн Халзан бүрэгтэй төсөл хэрэгжих Ховд аймгийн Мянгад сумын 100 жилийн түүхэн ой энэ онд тохиож буй. Энэ хүрээнд “Халзан бүрэгтэй хөгжлийн сан”-гаас хэд хэдэн томоохон ажлыг хийхээр төлөвлөж буй бөгөөд Мянгад сумын төв зам дагуу 100 ширхэг улиас мод тарих ажлаар ийнхүү эхлүүлж байгаа юм.


Улиас мод нь:
Цөлжилтийг саармагжуулдаг
Хурдан ургадаг,
Хүчил төрөгч ихээр ялгаруулдаг,
100 гаруй жил насалдаг, хот суурин газар ургуулахад тохиромжтой зэрэг давуу талтай.

Цаашид...
Бид зөвхөн мод тариад зогсохгүй цаашид арчлан хамгаалах бүхий л боломжийг тооцоолон усалгааны системийг бүрэн шийдэж, ургуулах арчилгааг тогтмол хэрэгжүүлэх юм. Түүнчлэн компанийн зүгээс ирэх жилүүдэд ч энэхүү арга хэмжээг уламжлал болгон хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Comments