top of page
DSC_5468_edited.jpg

МЭДЭЭ

Халзан бүрэгтэй төслийн “Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ”-ний судалгааны ажил үргэлжилж байна


МНРИК компани нь 2024 оноос Халзан бүрэгтэй төслийн “Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ”-ний судалгааг олон улсын стандартын дагуу дотоод, гадаадын зөвлөх (консалтинг) компаниудын хамтарсан багаар гүйцэтгүүлж байгаа билээ.  

Энэхүү ажлын хүрээнд:

Байгаль орчин, тогтвортой хөгжил, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, зөвлөх үйлчилгээний SLR consulting болон Eco Trend компанийн мэргэжилтнүүд 5-р сарын 26-аас 6-р сарын 7-ны өдөр Халзан бүрэгтэй төслийн талбай орчим ажиллалаа.



“SLR consulting” нь: Дэлхийн 100 гаруй улсад салбартай, байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.

“Eco Trend” нь: Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, мониторинг, зөвлөх үйлчилгээний компани юм.


Байгаль орчны хүрээнд:  

-          Судалгааны хамрах хүрээг тогтоох,

-          Төслийн талбайтай танилцах,

-          Гадаргын болон гүний усны мэргэжилтнүүд төслийн талбай орчим хэд хэдэн гадаргын усны мониторингийн цэгийг байршуулж, ойролцоо байрлах худаг болон голын уснаас дээж авч шинж чанарыг нь тодорхойлох,

-          Мөн төслийн талбай орчмын биологийн олон янз байдлын судалгааны анхан шатны ажиглалт, агаарын чанарыг тодорхойлох хэмжилтүүдийг тус тус хийж гүйцэтгэлээ.





Нийгэм, эдийн засгийн хүрээнд:

Мөн энэ үеэр Халзан бүрэгтэй төслийн нийгэм, эдийн засгийн нөлөөллийн судалгааг хийж буй дотоодын хараат бус судалгааны хүрээлэн болох IRIM болон олон улсын SLR компанийн 5 хүний бүрэлдэхүүнтэй баг давхар ажиллалаа.

Тус баг нь:

-          Төслийн оролцогч талуудыг тодорхойлох,

-          Төр, хувийн хэвшил, ТББ-ын төлөөллүүд болон нөлөөллийн бүсийн иргэдтэй уулзаж төслийн талаарх мэдээллийг бүрдүүлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэлээ.

Энэхүү нийгмийн суурь судалгаа нь:

-          Төслийн хамрах газар нутгийн нийгмийн нөхцөл байдлыг тодруулах,

-          Нийгмийн үзүүлэлтүүдийг олон улсад танигдсан уул уурхайн сайн туршлага, аргачлалын дагуу нэгтгэж гаргах зорилготой юм.





0 comments

留言


bottom of page