Халзан бүрэгтэй төслийг хэрэгжүүлэгч МНРИК компани нь,
2010 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш геологи, хайгуул уул уурхайн хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өдгөө Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших ГХЭ-ийн Халзан бүрэгтэй төсөл дээр төвлөрөн ажиллаж байна. Бид тус төслөөрөө дамжуулан дэлхийн хэмжээний хүнд ГХЭ-ийн нийлүүлэгч болж эрчим хүчний шилжилт, ногоон технологийн хөгжилд өөрсдийн бодит хувь нэмрийг оруулах зорилготой юм.
ОУ-ын газрын ховор элементийн холбоо буюу REIA нь,
Дэлхийн ховор элементийн тогтвортой хөгжлийг дэмжих, урагшлуулах зорилготой тус холбоо нь 2019 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 80 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Энд төрийн болоод хувийн хэвшлийн компаниуд, эрдэм шинжилгээний байгууллага, бодлого боловсруулах түвшнийхэн зэрэг бүх оролцогч талыг нэгтгэсэн байдаг.
Үүгээр дамжуулан,
Газрын ховор элементийн үйлдвэрлэл эрхэлдэг улс орнууд, томоохон аж ахуйн нэгж зэрэг оролцогч талуудыг нэгтгэх, сайн туршлагуудыг түгээн дэлгэрүүлэх,
Сайн туршлагуудад суурилан хамтын ажиллагаа, шинэлэг арга барилыг бий болгох,
ГХЭ-н үйлдвэрлэл, боловсруулалтын үед үүсдэг хүндрэлүүдийг шийдвэрлэхийн тулд дэлхийн зах зээл дэх нийлүүлэлтийн сүлжээний гол оролцогчдыг нэгтгэж, салбарын ирээдүйг төлөвшүүлэх алсын хараатай юм.
Бельгид төвтэй, газрын ховор элементийн ач холбогдол, хэрэглээг дэлхий даяар илүү сайн ойлгуулах, үнэ цэний сүлжээг бий болгоход чухал хувь нэмэр оруулж буй тус холбоонд Монгол компани гишүүнээр элссэн нь цаашдын үйл ажиллагаанд нь ихээхэн түлхэц болно хэмээн харж байна.
Comments